Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ
2019/09/09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн  “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй  талаарх мэдээллийг өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404