УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана
2019/09/09

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл УИХ дахь АН-ын зөвлөлийн хурал 10.00 цагт Төрийн ордонд болно. Улмаар хурлын дараа 11.00 цагт олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 10.00 цагт товлогдсон ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахдаа олон нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404