Ц.Нямдорж: Төр барьж байсан нам хөнгөн хуумгай хандаж байгааг харамсаж байна
2019/09/07

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН замын хагасаас гарч байгаад харамсаж байна. "Давхар дээл"-ийг тайл гэж Алтанхуягийн Засгийн газрыг удаа дараалан шахсаар байгаад унагасан. Энэ бол нэг намын асуудал биш. Олон нийт хүсч, хүлээгээд ямар нэг шийдэл байх ёстой гэж үзсэн. Гэтэл төр барьж байсан нам хөнгөн хуумгай хандаж байгааг харамсаж байна. Асуудал шийдэх гэхээр гарч байгаа чинь таалагдахгүй байна. Энэ хэлэлцүүлэгт оролцооч гэж уриалж байна. Улсад хэрэгтэй асуудал шийдэхэд та нар оролц. Эрх барьдаг хувь тавилан байдаг юм бол та бүхэнд хэрэг болно. Би улсын эрх ашгийн төлөө хэлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404