УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахтай холбоотой санал дэмжигдлээ
2019/09/07

Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдэв. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн.

Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404