Монгол Улсын Өсвөрийн жүдочид дэлхийд шилдгээр тодров
2019/09/07

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөр үеийн багийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцож Холимог багийн төрөлд хүрэл, Хөвгүүдийн баг мөнгө, Охидын баг алтан медаль хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын өсвөрийн тамирчид Оросын багтай оноо тэнцэж алтан медаль хүртсэн байна.

Мөн тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Монгол Улсын Г.Нандинцэцэг шалгарчээ.

Уг тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Виззер нар хамт үзэн сонирхжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404