"Линлин" хар салхи Японд ойртож байна
2019/09/07

"Линлин" хар салхины улмаас Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо орж болзошгүй гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ. 

Бямба гарагийн өглөөний байдлаар "Линлин" Солонгосын хойгийг чиглэн урагшилж байжээ. Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, бямба гарагт баруун нутгаар цагт 50 гаруй миллиметр хур тунадас унаж болзошгүй ажээ.

Хүчтэй аадар бороооос үүдэн хөрсний гулгалт, үер, өндөр давлагаа үүсэж, голууд үерлэж, цахилгаан цахиж болзошгүй тул байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхааруулсан байна. 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404