Оргон зайлсан 140 этгээдийг нийтийн байрнаас олж баривчилжээ.
2019/09/07

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байна.

Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404