УИХ гишүүдийн тоог нэмэх санал дэмжигдсэнгүй
2019/09/06

Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах эсэхэд гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байсан. Холимог тогтолцоотой байх Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэмжигдээгүй юм. Энэ асуудалд МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах шаардлагагүй гэсэн байр суурь баримталж байсан. Тиймээс ч Д.Эрдэнэбатын гишүүний гаргасан "УИХ нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэсэн санал дэмжигдээгүй. Харин гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын " УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн саналыг гишүүд дэмжсэн юм.

Түүнчлэн гишүүдийг талцуулж, олон нийтийн дунд маргаан үүсгээд байсан УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх саналууд аль аль нь дэмжигдсэнгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил байхаар тусгасан бол МАН-ын бүлэг гишүүдийн тоог 99 байх хувилбар гаргасан байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404