Хүүхдийн спортын VI их наадамд Орхон аймгаас төлөөлөн 272 тамирчин оролцоно
2019/09/06
лт энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. 
           Өнөөдөр Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох баг тамирчид, багш дасгалжуулагчдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн спортын 21 төрөлд 272 тамирчин 57 багш дасгалжуулагчдын хамт оролцохоор ийнхүү Улаанбаатар хотыг зорьж байна.  
“Азийн хүүхдүүд 2020” ОУ-ын Хүүхдийн спортын 7-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын наадамд өргөнөөр хамруулах, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд хүүхдийн спортын их наадмын зорилго чиглэгдэж байгаа аж. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404