Монголыг шигшээ, Мьянмарыг 1:0-ээр хожлоо
2019/09/06

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбайдаа өчигдөр (2019.09.05) гайхалтай тоглолт хийж түүхэн ялалт байгуулан монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа.
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0-ийн харьцаагаар хожлоо. Энэхүү түүхэн хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд хийсэн юм. Энэ ялалтын дүнд “Талын хөх чононууд” гурван оноотой болов.

Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо торгон ногоон дэвжээн дээр болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404