“ХҮҮ МААНЬ ЭЭЖЭЭСЭЭ ИХ ХАМААРАЛТАЙ БАЙХ ЮМ”
2019/09/05

Сайн байна уу? Манай хүү 1 нас 2 сартай. Хүү маань ээжээсээ их хамааралтай байх юмаа. Бусад хүүхдийг ажиглахаар эмээ, өвөө дээр нт хааяа нэг үлдээх, хүнээр харуулах зэрэгт асуудалгүй байх юм. Харин манай хүүхэд ээжтэйгээ л байнга зууралдана. Энэ хэвийн үзэгдэл үү? Одоо 9 сараас цэцэрлэгт өгөх бодолтой байгаа. Ингэж их ээжтэйгээ наалддаг хүүхдийг цэцэрлэгт өгөхдөө юуг анхаарах вэ? Ээжгүйгээр жоохон ч байхад уйлаад байдаг. Гэнэт цэцэрлэгт орвол стрессд өртөх болов уу? Ааш нь өөрчлөгдөх болов уу?

6 сараас 1 хүртэлх насны хүүхдийн уйлах нь багасч инээх нь ихэсдэг. Энэ насны хүүхэд жаахан холдоход таныг орхиод явж байна гэж айсандаа уйлдаг. Энэ насны хүүхэдтэй эцэг эхийн хамгийн чухал нэг зүйл бол өөртөө итгүүлж сургах байдаг. Тэр таныг хаа нэгтээ ойрхон байгааг мэдэж байх хэрэгтэй.

Гэртээ байхдаа өөр өрөөнд орхин, дуу хоолойгоороо чимээ өгөх, холоос яриа өрнүүлэх гэх мэт. Хүүхдээ цэцэрлэгт өгөх хүртлээ өдрийн аль ч цагаар гадаа түр үлдээгээд нүдэнд нь харагдах байдлаар алхсан ч болно. Хэсэг хугацааны дараа бага багаар орхиж сургаарай.

Түүнчлэн аав ээж хоёр намайг үлдээх бүртээ олон цагаар явдаггүй гэдгийг ойлгодог болно. Ингэж дасгаснаар та хоёрын хувцаслаж, хаалгаар гарч явах тань цочирдмоор зүйл биш болон аажмаар дасаж эхэлнэ. Мөн хүүхдийг тоглоомын талбайд олон хүүхдийн дунд орхин бусад ээжүүдтэй ярилцангаа холоос ажиглан дастал нь хамт салхилж байгаарай.

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404