БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна
2019/09/05

Худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасах шийдвэр энэ сарын сүүлээр хэрэгжиж эхэлнэ гэж БНСУ-ын Худалдааны яамнаас мэдээлжээ.

Өнгөрсөн сард Японы худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаас БНСУ-ыг хассантай холбогдуулан Сөүлийн засаг захиргаа дээрх шийдвэрийг гаргасан байна.

Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, худалдааны түншүүдийн жагсаалтыг өөрчлөх талаар мягмар гараг хүртэл нийтийн сонсгол явуулах бөгөөд уг шийдвэр энэ сарын сүүлээр хэрэгжиж эхлэх ажээ.

Япон өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын чухал ач холбогдол бүхий материалуудад экспортын хязгаарлалт тавих шийдвэр гаргаснаас үүдэн хоёр талын маргаан даамжирсан байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404