Олноор үхсэн шувуунаас гоц халдварт өвчний нян илрээгүй
2019/09/05

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн. Мөн 20 орчим шувуу өвчилсөн тухай өмнө нь мэдээлсэн.

 

Мэдээллийн дагуу ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 3, Мал эмнэлэг үржлийн газрын 1, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 9, нийт 22 алба хаагч, 5 автомашинтай) 09.01-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байна.

 

09.01-ний өдөр үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч УМЭАЦТЛ-д 09.03-ны өдөр шинжилгээнд ирүүлсэн. 09.03-ны өдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 09.04-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлсэн.

 

Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404