Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонгохыг дэмжлээ
2019/09/04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. 

Хэлэлцүүлэг үргэлжлүүлэн хийж, хуулийн төслийн  30.2 дахь  "Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн, Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" санал хураалт явуулахаар боллоо. Үдээс өмнөх хуралдаанаар уг саналаар гишүүд үг хэлсэн байлаа. Санал хураалтад М.Оюунчимэг нарын гаргасан дээрх саналыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санаачлагач М.Оюунчимэг гишүүн дахин санал хураалт явуулах санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 -Ерөнхийлөгчийг 50 нас хүргэж сонгодог болох хэрэгтэй. Энэ их чухал заалт. Ерөнхийлөгч хоёр, гурав сонгогдохоороо популист болж хувирч байна. Би 55 нас гэдгийг уг нь дэмжиж байсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгоно уу. Миний карт анх удаа гацлаа гэсэн бол гишүүн О.Баасанхүү "Насыг нь хасах хэрэгтэй. 70 настай хүн улс төр рүү орохгүй гэсэн зүйлгүй" гэлээ. Санал хураалтыг хүчингүй болгох санал хураалтыг гишүүд дэмжлээ. Ингээд дахин дээрх заалтаар дахин санал хураалт явууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404