АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВАА ХЕЛЬСИНКИ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
2019/09/04

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны хороо (Хельсинки хороо)-ны Ажлын албаны дарга Алекс Жонсон, зөвлөх Паул Массаро, Элчин сайдын яамны дэд тэргүүн Грегори Мэй, Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гудман нарыг хүлээн авч уулзав.

Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан төсөл амжилттай хэрэгжүүлж, албан хаагчдынхаа мэдлэг, чадварыг нь дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ирснийг тэргүүн комиссар З.Дашдаваа уулзалтын эхэнд онцлов. Тухайлбал, “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаахтай явдалтай тэмцэх нь”, “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх нь”, Авлигаас урьдчилан сэргийлэхэд төр-хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг” г.м сургалт, уулзалт хамтран зохион байгуулж ирсэн байна.

Хельсинки хорооны төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад ардчилал, эрх зүйт ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэн хамгаалахыг чухалчлаад энэ үйл хэрэгт авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.

 Цаашид талууд харилцан туршлага солилцох замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, улам бэхжүүлэхээр тохиролцов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404