Орхон аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2019/09/01
   Энэ хичээлийн жилд Орхон аймагт төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэгт 8658 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж,  нэгдүгээр ангид шинээр 2400 орчим сурагч элсэн орж, ерөнхий боловсролын 24 сургуульд нийт 21850 сурагч суралцана.  Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1220 оюутан залуус суралцах юм.  
            Орхон аймаг, Эрдэнэт хотын ууган сургууль болох 1-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Төлөөлөгч Ц.Алтаншагай, тус сургуулиас төрөн гарсан Монгол улсын гавъяат багш нар болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайдын ивээл дор орон даяар хэрэгжиж буй “Хайртай” төслийн багийнхан болох “Хурд”, “Чоно” хамтлагийн гишүүд оролцлоо.   
 
 
 
 
            Орон нутгийн төр захиргааны байгууллагаас жил бүр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэн. Боловсролын салбарт 2016-2019 онд улсын төсвөөс 25,8 тэрбум, орон нутгийн төсвөөс 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэн багш ажилчидын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах,  шинээр  цэцэрлэг сургуулийг барьж ашиглалтад оруулах талаар анхааран ажиллаж байна.
            2019-2020 оны хичээлийн жилд “Яргуйт” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 18-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, 23-р цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөл, 1-р сургуулийн 928 хүүхдийн өргөтгөл, 16-р сургуулийн спорт заал, цайны газар ашиглалтад орно.  Цаашид “Эрдэнэ” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, “Рашаант” багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгууд шинээр баригдах юм.   
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404