Сурагчид цацруулагчтай үүргэвчний ууттай боллоо
2019/09/04

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн зорилтод хүүхдийн  амьдрах, суралцах орчны аюулгүй байдлыг хангах талаар тусгасны дагуу нийтийн эзэмшлийн зам, тоглоомын талбай болон цэцэрлэг, сургуулийн аюулгүй орчныг  бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хичээлийн жилд  дүүргийн нийт сургуулийн 1 дүгээр ангид шинээр 5100 гаруй сурагч элсэн суралцаж байна.

Дүүргийн Засаг даргын санаачилгаар сургуульд элсэн суралцаж байгаа бяцхан иргэдийн аюулгүй байдлыг хангаж хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай үүргэвчний уутыг бага ангийн 5000  сурагчид гардуулан өгч, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулахыг уриаллаа.

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404