Прокурор эсэргүүцэл бичихээс татгалзвал мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлнэ
2019/09/04

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр гурван шатны шүүхээс ял оноогоод буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дах Эрүүгийн хэргийн шүүхэд зургаан өдөр үргэлжилсэн. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хэргийн нотлох баримт болон  гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэн мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэсэн бөгөөд дээрх тогтоолыг өчигдөр прокурорт хүргүүлсэн байна.

Хэрэв прокуророос шүүхэд эсэргүүцэл хүргүүлбэл талууд Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Энэхүү эсэргүүцлийг зөвхөн прокурор гаргах эрхзүйн үндэслэл байгаа ба хуралд оролцогч талуудад тийм эрх байхгүй юм. Түүнчлэн прокуророос шүүхэд эсэргүүцэл бичихгүй бол шүүгчийн захирамжийн дагуу хэргийг прокурорт буцааж энэ хэргийн мөрдөн байцаалтыг дахин явуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404