Эрдэнэс Монгол” компани, ОХУ-ын “Россети” компанитай хамтран ажиллахаар боллоо.
2019/09/04

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын “Россети” ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинскийтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. ОХУ-ын Үндсэний томоохон компани болох “Россети” ХК-тай ямар чиглэлд хамтран ажиллах талаар П.Ганхүү захирлаас тодрууллаа.

-Санамж бичгийн хүрээнд “Россети” компанитай ямар төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах юм бэ?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох чиглэлд “Эрдэнэс Монгол” компани, ОХУ-ын “Россети” компанитай хамтран ажиллахаар боллоо. 

-Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэх юм вэ?

-Бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн систем бий болгох асуудал 2010 оноос хойш яригдаж байгаа юм. Монгол улс шиг эрчим хүчний эх үүсвэрээр баялаг орны хувьд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, нүүрсний станц байгуулах замаар эрчим хүч экспортлох боломжтой. Эрчим хүч экспортлох олон төсөл дээр ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудтай ярилцсан. Одоо үндэсний компаниуд бодит төсөл дээр хамтарч ажиллах, судалгааны ажлууд хийгдэж байна.

-Бодитоор ажил нь эхэлсэн төсөл бий юу?

-Сүүлийн хоёр жил Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем бий болгох судалгааны ажил хийгдсэн. Хил дамнасан эрчим хүчний худалдаа хийх чиглэлд “Эрдэнэс Монгол” компани Зүүн хойд Азийн орнуудын үндэсний томоохон компаниудтай хамтран ажиллах бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын “Россети” компанитай бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404