Сансарт үйлдэгдсэн байх магадлалтай хэргийг NASA шалгана
2019/09/04

NASA нэгэн хачирхалтай хэргийг шалгахаар болжээ. Нисгэгч эмэгтэй сансарт гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгааг тогтоосон гэнэ. Нисгэгч бүсгүй сансарт байхдаа салсан нөхрийнхөө данс руу нэвтэрсэн аж. Тэрбээр энэхүү хэргээ хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдээд байна. Олон улсын сансрын станцад Канад, Орос, Америк, Япон болон Европын хэдэн улсын сансрын агентууд байдаг бөгөөд тухайн улсын иргэн сансарт ямарваа нэгэн гэмт хэрэг үйлдвэл тэр улсынхаа хуулиар шийтгүүлдэг юм байна. Данс руу нэвтрэх төдийд шалгаж байгаа нь хууль бус зүйл огт хийж болохгүй гэдгийг сануулсан хэрэг болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404