Д.Сүхбаатарын талбай руу харсан цонх, салхивчаа нээхгүй байхыг анхаарууллаа
2019/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиныг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан, Төрийн тусгай хамгаалалтын газраас талбайн ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд, "Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төрийн тэргүүнийг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болохтой холбогдуулан төрийн тусгай хамгаалалт зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус өдөр Д.Сүхбаатарын талбай руу харсан албан тасалгаа, хонгил, хурлын болон үйлчилгээний танхимын цонх, салхивчийг нээхгүй байж, дээвэр лүү гарах хаалга, дээврийн хонгилын гарцыг цоожилж, дээвэр дээр засвар, үйлчилгээний ажил төлөвлөхгүй, явуулахгүй байх талаар нийт ажилтан, алба хаагчдад анхааруулах арга хэмжээ авна уу.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн манай шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг хүсч энэхүү мэдэгдлийг хүргүүлэв" гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404