"Бөмбөгөн дотор дараагийн ажлын даалгавар байгаа" хэмээн жиргэжээ
2018/07/17

Хоёр Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийх үеэр В.Путин АНУ-ын төрийн тэргүүнд “ДАШТ-2018”-ын албан ёсны бөмбөгийг бэлэглэж, “ДАШТ-2026”-г амжилттай зохион байгуулахыг хүсчээ. Д.Трамп В.Путинд талархал илэрхийлж, “бөмбөгийг бага хүү Бэррондоо дамжуулан өгнө” гэж хэлсэн байна. Энэ талаар АНУ-ын конгрессын гишүүн Линдси Грэхэм  “Тэр бөмбөгийг шалгаарай, дотор нь чагнах төхөөрөмж байж магадгүй” хэмээн Твиттертээ жиргэжээ.

Харин түүний хариуд “Трамп цагаан ордондоо очоод бөмбөгөө задлахад нь дотор нь дараагийн ажлын даалгавар байгаа” гэж олон нийт жиргэцгээсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404