38,232 нь нэгдүгээр ангид элсэн орж байна
2019/09/02

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294,084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38,232 нь нэгдүгээр ангид элсэн орж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх Засгийн газрын болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ жил нийслэл хотод есөн сургууль, 15 цэцэрлэг, спорт заалны гурван барилгыг ашиглалтад оруулжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404