Э.Оюунболд шүүхэд хандлаа
2019/08/31

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бах Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хороо олон нийтэд зарласан. Тэрбээр энэ талаар өмнө нь “Би допинг хэрэглээгүй, миний шээс солигдсон, удаа дараа надад дарамт ирж байсан” хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр өөрийг нь сэргээш хэрэглэсэн гэсэн асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх аж.

Аварга Э.Оюунболд энэхүү нэхэмжлэлдээ сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурдсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404