"Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө" хэмээн CNN мэдээллээ
2018/07/17

АНУ, ОХУ  1945-1989 оныг хүртэл үргэлжилсэн хүйтэн дайны үеэс хүйтэн харилцаатай байсан. Хоёр улс бие биетэйгээ хэзээ ч шууд дайтаж байгаагүй ч хоёр талын харилцаанд гарсан зөрчилдөөн ЗХУ-ыг задарснаас хойш, АНУ дэлхийн хэмжээний их гүрний статустай болсноос хойш ч үргэлжилсээр байгаа билээ.  Гэтэл үүн дээр 2014 онд Орос Крымыг өөрсдийн газар нутаг болгон зарласнаар байдал улам хурцадсан. Үүнээс болж АНУ болон бусад улс Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. АНУ, Орос дэлхийн тавцнаа эртнээс сөргөлдөөнтэй байсаар ирсэн улс. Үүн дээр Москва 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэсэн асуудал гарч, хоёр улсын сөргөлдөөнд гал дээр тос нэмэхтэй адил зүйл болсон юм. Уулзалтын дараа хэвлэлүүдэд хамтарсан мэдээлэл өгөх үеэр “ Та Трампыг сонгогдохыг хүсч байсан уу “ гэсэн CNN-ийн сэтгүүлчийн асуултад Путин “Тийм ээ, Трампын мөрийн хөтөлбөрт  Оростой харилцаагаа сайжруулна гэсэн байсан учраас би тэгж хүсч байсан” хэмээн хариулжээ.Путины дээрх хариултыг “ Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөв” хэмээн  СNN мэдээлжээ.

Харин энэ талаар Трамп “Манай тагнуулын газар ОХУ-ыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдгийг батлах нэг ч удаа баримт материалыг бүтэн 2 жилийн хугацаанд гаргаж өгөөгүй. Тагнуулын газар муу ажиллаж байна” гэжээ.  Түүний мэдэгдлийг Трамп Путинтай нийлж Тагнуулын газраа сүйтгэлээ хэмээн дотоодын хэвлэлүүд шүүмжилсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404