​Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна
2019/08/30

L2766 – MON: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ

ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

            Уралдаанд: Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Оюутнууд 1-2 дугаар курсын оюутнууд байна.

Төслийн чиглэл:

  • Хүүхэд хамгаалал,
  • Цахим орчны халдлагаас сэргийлэх,
  • Соён гэгээрүүлэх,
  • “Соёлтой Монгол” хүн.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 6 хүртэлх сар

Тэтгэлгийн хэмжээ: Төслийн цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч төслийн санхүүжилтийн хэмжээ 5.0 /таван/ саяаас 10.0 /арван/ сая төгрөг хүртэл байна.

Хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 20–ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа  их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг www.meсss.gov.mnwww.herp.mn (www.facebook.com/herp.mn/), Facebook дахь “Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн групп”-ээс танилцана уу.

Холбогдох утас: 7000726388113975

Цахим хаяг: child.herp@gmail.com

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404