Финляндчууд Путин Трамп нарын уулзалтыг эсэргүүцэв
2018/07/17

Финляндчууд харин Трамп, Путин нарын уулзалтыг эсэргүүцэж байна. Уулзалтын өмнөх өдөр нийслэл Хельсинки хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд жагсаалд 1,500 – 2,500 хүн оролцжээ. Жагсагчдын тал хувийг гадны жуулчид эзэлж байгаа гэсэн мэдээллийг хотын цагдаагийн газар Твиттер хуудсаараа жиргэжээ.

 “Хельсинки дуудаж байна” нэртэй жагсаал хувь хүний эрх эрх чөлөө, ардчилал, даяан дэлхийн энхтайван байдал, цаг уурын өөрчлөлт зэрэгт олны анхаарлыг хандуулах зорилготой байжээ.

Өчигдөр Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр нийслэл Хельсинки хотын төвийн гудамж талбайг хааж, айлчлалын цуваа явж өнгөрөх гудамжинд амьдардаг хүмүүсийг цуваа өнгөрөх үеэр гэрийнхээ цонхонд дөхөж очихгүй байхыг анхааруулсан байна. Аюулгүйн үүднээс ийм анхааруулга гаргасан ажээ.

Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Үндэсний эвслийн залуучуудын жигүүр, Финлянд-Оросын найрамдлын нийгэмлэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага, Афганистан болон Өмнөд Камеруны иргэдийн эрх ашгийг дээдлэхийг уриалсан гээд 15 тайван жагсаал болсон ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404