Г.Занданшатар гишүүдээ чуулганы танхимд орж ирэхийг уриалж, хүлээлт үүслээ
2019/08/29

Улсын Их Хурлын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дэх "Нам улсын хэмжээний үйл ажиллагаа явуулна" гэсэн заалтаар санал хураалт явуулахаар болов. Гэвч мөн л гишүүдийн ирц бүрдэхгүй, УИХ-ын дарга гишүүдээ чуулганы танхимд орж ирэхийг уриалж, хүлээлт үүслээ.  

 Үдээс өмнөх хуралдааны дараагаар МАН-ын бүлэг хуралдсан. Гэвч хэлэлцсэн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайд нар Ц.Даваасүрэн сайдаа олж ирж, М.Оюунчимэг гишүүн Д.Ганболд хөршөө олж ирж. Өглөө байсан" хэмээн чуулганы танхимд ирээгүй гишүүдийн нэрсийг зарласаар байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404