Шалгалтанд 37 сургуулийн 80 автобус хамрагдсанаас 76 нь тэнцэж, сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрлийг авсан байна. Ийнхүү зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй ба холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох юм.

Уг шалгалт энэ сарын 31 хүртэл үргэлжлэх тул шалгалтад хамрагдаагүй сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус бүхий ААН, иргэдийг шалгалтад хамрагдахыг анхааруулж байна. 

Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих стандартыг 2014 онд баталсан юм. Уг стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын мэргэшсэн жолооч байхаар заажээ.