60 ОЮУТАНД 91.217.700 ТӨГРӨГИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
2019/08/29

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ.

Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байна. 

2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай зохион байгуулж нийт 60 хүүхдэд 91.217.700 төгрөгийн (3 хүүхдэд – 30%, 35 хүүхдэд – 50 %, 2 хүүхдэд- 60%, 3 хүүхдэд- 70%, 1 хүүхдэд -80%, 16 хүүхдэд- 100% тэтгэлэг) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлгийн батламж гардуулах үйл ажиллагаа маргааш буюу 2019 оны 08 дугаар  сарын 29 -ны өдрийн 11.00 цагт Нийслэлийн Хангарди ордны 14 давхрын А танхимд зохион байгуулагдана.

Үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг  86061232, 99187024, 80100294 дугааруудаас авна уу гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404