УИХ 10.00 цагт хуралдахаар товлосон ч бас хуралдаж чадсангүй
2019/08/28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар Улсын Их Хурлын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгасан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй.

Ингээд өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлосон байсан ч хоёр цаг гаруй хүлээсний эцэст сая нэг эхлэх нь гэтэл бас л "таг" болж орхив.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа асуулт асуух гишүүдийн нэрсийг авахаар болсон ч нэрс нь орсонгүй. Ингээд л АН, МАН, эрх баригч , сөрөг хүчнээрээ хуваагдаад нэгэндээ үг хаяж эхэлсэн юм.

“Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10 цагт эхлэх ёстой чуулган чинь 12 цаг өнгөрч байхад эхэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж бухимдлаа.

Техник хэрэгслээ нягталж, шалгаад үдээс хойш хуралдах саналыг ч зарим гишүүн гаргасан бол УИХ-ын дарга нь энэхүү явдлыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж байгаагаа ч хэлээд авлаа. Ингээд чуулганыг түр завсарлууллаа.

Ирц нь бүрдэхээр техник нь ажиллахгүй, техник нь ажиллаж байхад ирц нь бүрдэхгүй. Ямар сайндаа л нээлттэй нэг микрофон дээр “цаанаасаа л болохгүй гээд байна” гэх үг хүртэл дуулдаад амжлаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404