Ц.Бямбасүрэн: Өнөөдөр УИХ-ын 75 гишүүний 60-70 хувь нь гэмт хэрэг хийчихээд сууж байна
2019/08/28

Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр ”Өнөөдөр УИХ-ын 75 гишүүний 60-70 хувь нь гэмт хэрэг хийчихээд сууж байна. Ийм төр байгуулахын тулд Үндсэн хууль байх уу, Үндсэн хуулийг үлдээх үү гэдэг нь зарчмын асуудал. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Нөхөн сонгуулийн хуулиа өөрчлөөд цааш явна гэвэл намууд гэдэг ялзарсан тогтолцоогоор төрөө байгуулсан нөхцөлд хэзээ ч цэвэршиж чадахгүй шүү дээ. Тиймээс хоёр танхимтай парламентын асуудал яригдаад байна. УИХ хурал нь Ерөнхий сайдыг томилдог, Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, прокуророо томилдог байж болно. Засгийн газрын ажлын хариуцлагыг хэлэлцдэг. Хууль тогтоох газрынхаа ажлыг дүгнэж ярьдаг. Гишүүдийг нь намуудаас пропорциональ маягаар, намуудын төлөөллийг хувьд нь тэнцүүлээд бага хурлаа байгуулдаг байвал Монголын төр тогтвортой ажиллаж чадна. Одоогийнх шиг намуудаар дамжсан олигархууд төрд тэмүүлэх ямар ч боломжгүй болно. Учир нь Ардын Их хурал хүн бүрийг хэлэлцэж Бага хуралд оруулж нам өөрийн авсан квотын хүрээнд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшсэн хүмүүсийг Их хурал хэлэлцэж батална. Ингэснээр мөнгө тарааж сонгуульд өрсөлдөнө гэсэн асуудал байхгүй болно” хэмээжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404