Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийг Шанхай хотод нийтэд дэлгэлээ
2019/08/28

Альберт Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийн нэгээхэн хэсгийг БНХАУ-ын Шанхай хотноо дэлгэсэн талаар CCTV мэдээллээ. Нэрт эрдэмтний мэндэлсний 140 жилийн ойд зориулан энэ сарын 1-22-ны хооронд болсон үзэсгэлэнд Израилийн нийслэл Иерусалим хотын Еврей их сургуульд хадгалагдан үлдсэн их эрдэмтний гар бичмэл, судалгааны ажлууд, бичиг захидал зэргийг нийтэд дэлгэжээ.

Мөн 

Иерусалимын Еврей их сургуулийг үндэслэсэн хүмүүсийн нэг болох Эйнштейн судалгааны ажлуудаа тус их сургуульд өргөн барьжээ. Өдгөө Эйнштейн холбоотой 80 гаруй мянган эд зүйл хадгалагдаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404