Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа
2019/08/28
 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа. ХуралдаанаарАймгийн 2019-2020 оны Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай, Аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай, Хугацаа сунгах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
            Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2019 оны 05-р сарын08-ны өдрийн №39 дугаар тогтоолоор аймгийн 2019-2020 оны хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд  улс, орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт  36 нэр төрлийн ажил хийгдэхээр  тусгагдсан. Үүнээс бүрэн  хэрэгжсэн 5 ажил, хэрэгжиж буй  2ажил, хугацаа болоогүй болон ажил удаашралтай  ажил, биелэлтийн явц 69% хувьтай байгаа аж. Мөн аймгийн хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 72.6 хувьтай байна. Мал аж ахуйн чиглэлээр 17 ажил хийхээр төлөвлөсөн ба биелэлт 70 хувь, мал эмнэлгийн чиглэлээр 4 ажил төлөвлөсөн ба биелэлт 82.5 хувь, газар тариалангийн чиглэлээр 14 ажил хийхээр төлөвлөсөний биелэлт 71.4 хувь, хүнсний чиглэлээр 3 арга хэмжээний биелэлт 80 хувьтайгаар тус тус хэрэгжиж байгаа аж. Орхон аймгийн 2019-2020 оны хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж санал хэллээ.  
          Орхон аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт 9437 хүүхэд байгаагаас 8658 хүүхэд бүртгүүлсэн. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 10, нийт 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. 2019-2020 оны хичээлийн жилд “Яргуйт” багийн /150 хүүхдийн/ цэцэрлэг, “Булаг” багийн 18-р цэцэрлэгийн /150 хүүхдийн/ өргөтгөл, Баянбулаг багийн /150 хүүхдийн/ цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Мөн 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 2400 гаруй сурагч элсэх ба төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 21000 орчим сурагч суралцах төлөвтэй байна. 2019-2020 оны хичээлийн жилд 1-р сургуулийн 928 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга, 16-р сургуулийн спорт заал, цайны газрын өргөтгөлийн барилгууд ашиглалтанд орох ба Рашаант багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Сурах бичгийн болон дүрэмт хувцасны хангалт, багш нарт чиглэсэн сургалт, тус салбарын тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэж буй засварын ажлын явц байдлын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм. Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан төлөвлөгөөний хэрэгжилт, бэлтгэл ажлын явц байдалд анхаарч ажиллах талаар холбогдох албаны хүмүүст аймгийн ИТХ-ын ТэргүүлэгчдийнXI хуралдаанаас үүрэг болголоо.    
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404