З.Энхболд: “Баяр наадмын комиссоос бичиг ирвэл цол хураах асуудлыг хэлэлцэнэ”
2019/08/28

Монгол улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан. Нэгэнт допинг илэрсэн нь тогтоогдсон учир цолыг нь хураах эсэх асуудал үүсч байгаа юм. Ерөнхийлөгчийн цол олгох зарлиг гарсан учраас салбар хороод болон бусад холбогдох албаныхан шийдвэр гаргах  ёстой.  Одоогоор энэ асуудал тодорхойгүй байна.

Тиймээс Э.Оюунболдын цолыг хураах эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос мэдээлэл авахад, “Баяр наадмын комиссоос бичиг ирвэл цол хураах асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор бичиг ирээгүй байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404