Ардын наадмын магнай ах дүү хоёр халиун
2018/07/15

Жаргалантын аманд  жил бүр уяачид бууж байрлан наадамлаад буцдаг. Энэ жилийн уяан дотор нэгэн онцгой адуу байх бөгөөд ногоон дээлтэй нэгэн эр байнга хөтөлж явах аж.  Түүний яриагаар тэр содон адуу өнгөрсөн 2 жилийн түрүүг авсан Хөвсгөлийн Т.Болдбаатарын алдарт халиун гэнэ. Наадам эхэлж морины уралдааныг шимтэн үзэв. Тээ хойноос 10 гаруй морийг ардаа хийн хурдлах халиун зүстэй адуу миний шинэ танил яах аргагүй мөөн.  Харин дараа нь телевизийн шууд бичлэгээр  түрүүлсэн морьдыг цоллож, уяач хүүхдүүдийн шагнал гардуулах үеэр халиун маань урд дэнж дээр уяатай л байгаад байх юм. Түрүүлсэн халиуныг Төв аймгийн Угтаал сумын алдарт уяач Н.Баттөрийн азарга хэмээн дуудахад гайхаж эргэлзэв.  Гэтэл  алдарт халиун маань соёолон насанд наймд давхисан аж. Уяачдаас нягталж асуувал, “Түрүүлсэн азарга, халиун соёолон хоёр ах дүү хоёр.  Дүү азаргыг нь бэлгэнд өгчихсөн юм” хэмээн сонирхуулав.  Аргагүй адил зүстэй юм.  Ах дүү хоёр хурдан буян төрийн наадамд ийнхүү хурдалж, ард олныг баясгасан ажээ.

Зураг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404