Шалтгаангүй хуралдаанд ирээгүй гишүүдийн нэрсийг зарлалаа
2019/08/28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхлэхээр товлосон. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байв. Чуулганы хуралдаанд 52 гишүүн хүрэлцэн ирээд байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар 57 гишүүн ирснээр хуралдааныг эхлүүлэх заалттай. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг бүртгэж чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг зарлалаа.

 

Н.Амарзаяа, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, А.Ундраа, Ж.Ганбаатар Б.Мурат, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав, Б.Наранхүү, С.Эрдэнэ, З.Нарантуяа, Ч.Улаан, Л.Болд, Б.Жавхлан нарыг хуралдаандаа ирэхийг уриалав.

 

Энэ үеэр Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын гишүүн чуулганы танхимд ирсэн байв.

 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404