ҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна
2019/08/27

16:00 цаг:

 УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна. Чуулганы хуралдаанд ирсэн зарим гишүүд мөн ирцэндээ орохгүй байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэл хийхийг шаардлаа. 

 Ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна

 15:50 цаг:

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэхээр товлосон. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы хуралдаанд 52 гишүүн хүрэлцэн ирээд байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар 57 гишүүн ирснээр хуралдааныг эхлүүлэх заалттай. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг бүртгэж чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг зарлалаа.

 Н.Амарзаяа, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, А.Ундраа, Ж.Ганбаатар Б.Мурат, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав, Б.Наранхүү, С.Эрдэнэ, З.Нарантуяа, Ч.Улаан, Л.Болд, Б.Жавхлан нарыг хуралдаандаа ирэхийг уриалав.

 Энэ үеэр Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын гишүүн чуулганы танхимд ирсэн байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404