БНСУ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна
2019/08/27

БНАСАУ пуужин харвасантай холбоотойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна. Энэ тухай Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду мэдэгджээ.

 

"БНАСАУ хэд хэдэн удаа пуужин харваж, Өмнөд Солонгосын эсрэг түрэмгий үг хэллэг ашигласнаараа цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна. БНСУ Засгийн газрын дипломат хүчин чармайлтыг дэмжихийн сацуу АНУ-тай хамтран байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Түүнчлэн тэрбээр харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа сэргээхэд хүчин чармайлт тавихыг хөрш орнууддаа уриалжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404