У.Хүрэлсүх ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ
2019/08/26

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр "ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө.

Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТВ-ээс зохион байгуулсан юм.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарав. 

БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404