Хиймэл дагуулаас авсан өндөр нягтралтай зураг хэрэглэж эхлэв
2019/08/26

Хятадад зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн Газарзүйн үндэсний судалгаанд алсын удирдлагат хиймэл дагуулаас авсан нягтрал сайтай зураг ашиглаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Геодезийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан нэг метрийн нягтралтай гэрэл зургуудыг хэрэглэн хэдэн арван метрийн хэмжээтэй, газар дээрх объектуудыг ялган таньж байгаа аж.

Байгалийн нөөцийн яамны төлөөлөгч Чэнь Чэньжаогийн хэлснээр 2017 оны арван сард эхэлсэн Хятадын Газарзүйн гурав дахь удаагийн үндэсний судалгаа нь газрын нөөц, газрын ашиглалтын нөхцөл байдлыг тодорхойлж, газрын мэдээллийг шинэчлэх зорилготой юм. Ингэхдээ хиймэл дагуулын алсын удирдлагат технологийг ашигласнаар судалгаа илүү нарийвчилалтай болжээ.

Хятадын газарзүйн анхны судалгаа 1996 онд өндөрлөсөн бол хоёр дахь удаагийн судалгааг 2007-2009 оны хооронд хийжээ. Энэ удаагийн гурав дахь судалгааг 2020 онд дуусгахаар төлөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404