“Тэнцсэн” гэх мэдээллийг хүлээн авсан хүүхдүүд өнөөдөр бүртгэлээ баталгаажуулна
2019/08/26

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл энэ сарын 22-нд хаагдаж, тэнцсэн эсэх талаарх мэдээллийг тухайн хүүхдийн эцэг, эхийнх нь гар утсанд илгээж дуусчээ.

Хэрэв гар утсандаа цэцэрлэгтээ “тэнцсэн” гэх мэдээллийг хүлээн авсан бол наймдугаар сарын 26-нд буюу өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулан, харъяа цэцэрлэг дээрээ очиж баталгаажуулалтаа хийлгэх юм.

Цахим элсэлтэд сонгогдсон хүүхдийн баталгаажуулалтыг цэцэрлэг дээр нь очиж хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хүүхдийн 2 хувь цээж зураг
  • Хорооны тодорхойлолт

Дашрамд, 2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхдийг цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал,

  • Хоёр настай 19764
  • Гурван хүүхэд 4918
  • Дөрвөн настай 3525
  • Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404