Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийг шүүнэ
2019/08/26

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан. 

Тодруулбал , Орхон аймгаас өнгөрсөн оны 11 дүгээр сард намрын ээлжээр татагдан очсон 19 настай А нь өглөөний гүйлтэнд гүйснийхээ дараа цэргийн байранд ороод удалгүй нас барсан байдаг. 

Уг хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас "гадны нөлөөгүй" хэмээн тайлбарласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч улмаар наймдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх лхагва гарагт шүүх хурал болохоор товлогдсон.

Тодруулбал, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019.08.14-ний өдөр тус шүүхэд болж, шүүгдэгч Э, В, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2019.08.28-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404