Оюутолгой дахь "Гадаад" ба "Монгол"
2019/08/24

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг. Тус газар уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлийг мөнгөтэй,эрх мэдэлтэй хүмүүс авч өөрсдөд ашигтай байдлаар ажилуулж байсан нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж эцэстээ хүрсэн учир ТӨР арга хэмжээ авч тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан нь саяхан... 
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн нэр өнөөг хүртэл Тост, Тосон Бумбатай холбоотой явж ирсэн. Эрх мэдлээ урвуулан ашиглаж байгалийн баялагаар хөлжих санаархал нь тэд дан ганцаар бус олноороо бүлэглэн ээлж дараагаар эзэмших, халаасаа түнтийлгэх хэлбэр болгодог гэдгийг нотлох баримт бүхий мэдээлэл www.ikon.mnсайтад нийтлэгдсэн байна. 
Энэ мэдээллээс үзэхэд маш тодорхой бас баримттай. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сайдаасаа огцорч үүрэг гүйцэтгэгчээр ажиллах зуураа Засгийн газрын 256-р тогтоол гаргаж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост,Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхцсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн, нөхөн олговорын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбилцлыг баталж өөрийн эзэмшилдээ авчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа яаран сандран гаргасан тогтоолоор шинээр гаргасан тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд өөрийнх нь хувь эзэмшдэг “Хэрх Илч” компанид буюу түүний мэдэлд шилжсэн баримтууд дэлгэгдээд байна.
Мэргэжлийн гэдэг сүржин нэртэй Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг мөнгөтэйчүүдийн Засгийн газар хэмээгдэж сангийн сайдаар нь хүртэл Б.Чойжилсүрэн ажиллаж байв. Яг энэ үед Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарын хүсэл,шунал нэгдэж Тост Тосон Бумын нуруунд тусгай зөвшөөрөл наймаалцах нууц тогтоол гарсан бололтой. 
Дашрамд сонирхуулахад 2016 оны 4-р сард УИХ-ын тогтоолоор Тост Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авч хилийн цэсийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн санагдана. Үүний дагуу нутгийн иргэд,сумын удирдлага Тос Тосон Бумын нуруу, Хөвд, хуршуутын голыг бүхэлд нь оруулан нийт 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авах саналаа Байгаль орчны яаманд хүргүүлсэн ч тусгай хамгаалалтанд орж буй газарт нэлээд хэдэн компанийн лицензтэй талбай байсан учир яамны хувьд судлах,лиценз эзэмшигч нартай хэлэлцээр хийх,нөхөн олговорын хэмжээ тогтоох гээд хугацаа шаардсан ажил их байсан гэлцдэг. Ингээд УИХ-ын ээлжит сонгууль болж хилийн цэс тогтоох эрх шинэ Засгийн газрын мэдэлд буюу Ж.Эрдэнэбатын мэдэлд очсон байдаг. 
Ингэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа тогтоол гаргаж,огцорсныхоо дараа өөрийн болгож бизнес эрхлэгчдэд шилжүүлсэн тусгай зөвшөөрөлүүд нь үнэнд гүйцэгдэж одоо олон нийтэд баримттайгаа ил болов. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404