Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа лиценз хууль бусаар хувьдаа авсан лиценз багтаж байна
2019/08/23

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн түүний үүрэг даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байсан “Хайрхан толгой коал”, “Монгол чадал интернэшнл  энержи”,  “Баатарван транс”, “ Өмнийн говийн баялаг”, “ЕАИ”, “Булаг сүүж майниг”, “Нитросибир азиа”, “Саусгоби сэндс” зэрэг найман компанийн 10 лиценкийн үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан юм.

Үүн дотор Ж.Эрдэнэбат  Ерөнхий сайд байхдаа лиценз хууль бусаар хувьдаа авсан лиценз багтаж байна

Энэ бас л бодит баримт. Илүү тодорхой, товч хэлбэл экс Ерөнхий сайд лицензны жижиг гарын наймаачин байсан бололтой.

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол нар зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргасан байдаг. Тэгвэл 2017 онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг ажиллаж байх үед  БОАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг  Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн аж. Энэ нь Ж.Эрдэнэбат зарим газар нутгийг хулгай хуйвалдаанаар авсан гэх хардлага төрүүлж байгаа юм. Жишээ нь, Өмнөговийн Гурвантэсэд лиценз авч “Элбэг орд” компанид шилжүүлээд жилийн дараахан Ерөнхий сайдаас буухдаа  төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн “Хэрх-Илч” компани руу таван сая төгрөгөөр  уг лицензийг шилжүүлжээ.  “Элбэг орд компани нь хятад эзэдтэй гэсэн мэдээлэл ч бий. Төд удалгүй уг лицензийг “Алтай констракшн” компанид нэг саяар зарсан байдаг. Энэ мэтээр тусгай хамгаалалттай газар нутгийг тусгай хамгаалалтаас нь гаргах нэрээр өөрийн болгосон асуудалд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн нар нэр  холбогдоод байна. Энэ мэтээр тусгай хамгаалалтын газраас хумсалж, хулгайлж аваад уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй эрх мэдэлтнүүдийг компаниудад төр төмөр нударгаа харуулж буй У.Хүрэлсүхийн ажиллагаа зарим хүмүүсийн загатнасан газрыг маажиж, зарим нэгнийх нь дотрыг муухайруулж эхлэв бололтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
1988104.223.127.157
These are genuinely great ideas in on the topic of blogging. You have touched some fastidious points here. Any way keep up wrinting. I couldn’t refrain from commenting. Very well written! Its like you learn my mind! You seem to know so much approximately this, like you wrote the e-book in it or something. I believe that you simply could do with a few percent to force the message house a little bit, however other than that, this is great blog. A great read. I'll definitely be
2020/05/17
Зочин185.17.2.122
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command do one's daily dozen like a regular mirror image of the main place from the mobile version. Unfortunately, all the apps you download choice just work on Android. Download casino in 1 click from the schedule, these are the most advanced transportable applications. The best casino apps as a service to Android The difficult is that finding Android apps and downloading them
2021/11/28
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404