МЭК байгууллагын мэдээлснээр нийгмийн сүлжээнд Л.Оюун-Эрдэнэ ретингээр тэргүүлж байна
2019/08/22

Судалгааны МЭК байгууллагын мэдээлснээр нийгмийн сүлжээнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард уг судалгаанд 10-аас 6.2 гэсэн үнэлгээг аваад байсан бол хоёр сарын дараа энэ үнэлгээ 5.7 болон буурчээ.

Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712, 725 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан байна.

Гэхдээ үнэлгээ буурсан ч түүний хувьд УИХ-ын гишүүд дундаас хамгийн өндөр үнэлгээтэй нь.

Наймдугаар сарын судалгаагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар 4.2 үнэлгээ авсан байна.

Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөн л эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404