Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ
2018/07/12

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. 

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 

  • улсын аварга 5
  • улсын арслан 9
  • улсын гарьд 6
  • улсын заан 9
  • улсын харцага 17
  • улсын начин 42
  • аймгийн арслан 99
  • аймгийн заан 20
  • аймгийн харцага 19
  • аймгийн начин 57
  • залуу бөх 145
  • цэргийн бөх 85 нийт улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх барилдсан. 

Наадмын дэвжээнд  Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлж, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга        О. Балжинням барууныг магнайлан гарч ирсэн юм.  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, төрийн их баяр наадамдаа анх удаа түрүүлсэн бол Архангай аймгийн Хашаат сумын харъяат,  Улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэв. 

Ийнхүү энэ жилийн үндэсний их баяр наадамд  Увс нутгийнхан   Улсын аварга цолтноо өлгийдөн авлаа. Н.Батсуурь арслангийн хувьд төрийнхөө их наадамд хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм. Баяр наадмын их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат нар шалгарчээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404