Казах курес бөхийн ААШ тэмцээн Монгол Улсад боллоо
2019/08/21

Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг оролцож, нийт баг тамирчдад амжилт хүсэв.  

  Сайд тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын холбооны удирдлагуудад талархал илэрхийлээд, энэхүү тэмцээнээр дамжуулан улс үндэстэн, ард түмний хамтын ажиллага өргөжин тэлж, эерэг хандлага, уур амьсгалыг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.  

Казах курес бөхийн тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин зодогсон. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос зохион байгуулагч орны давуу эрх эдлэн жин тус бүрт хоёр, үнэмлэхүй жингийн тамирчинтай нийлээд 17 бөх хүч сорилоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404