“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ
2019/08/21

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.

Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. “Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна. Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.

1-р багийн бүтээлд 256 иргэн

2-р багийн бүтээлд 5959 иргэн

3-р багийн бүтээлд 2210 иргэн

4-р багийн бүтээлд 5485 иргэн

5-р багийн бүтээлд 260 иргэн

 

6-р багийн бүтээлд 7791 иргэн

7-р багийн бүтээлд 163 иргэн

8-р багийн бүтээлд 367 иргэн

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404