Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татах заалт оруулсан
2019/08/20

Өнөөдрийн хурлаар юу хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаа ярьж байна. Өнгөрсөн дөрөв дэх өдөр бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх санал гарсан. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлсэн. 17 саналыг нь хүлээн авах боломжтой санал гэж үзсэн. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэж болохоор санал байсан. Тухайлбал парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр оруулсан өөрчлөлтийг дэмжсэн. Үлдсэн найман санал огт тусгагдаагүй санал байсан учраас хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.  Олон улсын шүүх байгуулах, парламентаас ерөнхийлөгчийг сонгох гэх мэт саналуудыг хүлээж авах боломжгүй. 

Сонгуулийн тогтолцооны хувьд АН холимог тогтолцоог дэмжих санал ирүүлсэн. Хоёр талаас ярьж байна. Мөн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болъё гэсэн санал ирүүлсэн. Өмнө нь манай 62 гишүүний төсөлтэй холбогдуулаад ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр явагдсан хуралдааны үеэр УИХ-ын гишүүнийг хууль зөрчсөн тохиолдолд эргүүлэн татдаг болгох заалтыг дэмжсэн. Тиймээс энэ саналыг нь дэмжсэн гэсэн үг. Дээрх асуудлуудаар АН-д байр сууриа илэрхийлсэн. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана. Өнөөдөр АН-ын зөвлөлийн шийдийг хүлээхээр хурал завсарлалаа. АН-ын шийдийг харна. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлууд байгаа. Энэ долоо хоногийн дөрөв дэхь гэхэд байнгын хороо, чуулганаар энэ асуудлыг оруулчих төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404